"Стэнфордын шоронгийн туршилт" киног (2015) HBO дээр гарч байхаар нь
олзуурхан үзлээ. Сэтгэлзүйн хамгийн харгис хэрнээ алдартай туршилтуудын
нэг Стэнфордын шоронгийн туршилтыг бага зэргийн драма оруулаад гэхдээ
гол санааг нь сайхан гаргаж өгчээ. Үзсэний дараа өөрийн гаргаж буй зан
төлөв, үйлдлээ дахин эргэцүүлж "би ер нь хэн юм бэ" гэж өөрөөсөө
асуумаар санагдав. Бидний хийж буй үйлдэл, зан үйл маань хувь хүний үнэт
зүйл, итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй нийгмийн дүр, орчин, өгөгдсөн
эрх мэдлээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж болохыг энэ туршилт тодоор
харуулсан. Эв эрүүл, сэтгэлзүйн хувьд тогтвортой, өндөр боловсролтой
24 залууг зохиомол шоронд харгалзагч болон хоригдлын дүрд
санамсаргүйгээр сонгон тоглуулахад ердөө 2 хон хоногийн дараагаас эхлэн
харгалзагч нар нь түрэмгий, садист нэгэн болж, хоригдлууд нь хүлцэнгүй
дорой болж хоцорсон гэхээр аймшигтай. Туршилтыг удирдаж байсан доктор
Зимбардо хүртэл шоронгийн даргын дүрдээ орчихсон нуруугаа үүрэн алхдаг
болсноо дараа нь гайхан өгүүлсэн байдаг. Хэрвээ чиний хийж буй үйлдэл
чинь дотор хүнтэй чинь зөрчилддөг бол, хэрвээ чи нийгмийн дүрээ бүтээх
гээд жинхэнэ "би"-гээсээ холдчихсон бол энэ киног үз л гэж зөвлөмөөр
байна даа.
Жич: 1973 онд уг туршилтын дүнг хэвлүүлсэн эрдэм
шинжилгээний ажлыг нь уншаад хүн ер нь хувь хүний зан төлвөө илүү
хүчирхэг болгох ёстой юм байна гэж дүгнэлээ. Эс бөгөөс нийгмийн дүр,
өгөгдсөн эрх мэдэлдээ ташуураад мангас ч болж магадгүй юм байна
http://www.zimbardo.com/downloads/1973%20A%20Study%20of%20Prisoners%20and%20Guards,%20Naval%20Research%20Reviews.pdf