Амазон дээр уншчихаар юм юу байна гэж хайж байгаад Factfulness гэх энэ ном их өндөр рейтингтэй, Билл Гейтс ах хүртэл унш гээд санал болгочихсон болохоор нь худалдаж авсан юм. Бидний (эсвэл ганц минийх ч юм уу) дэлхийн талаарх мэдлэг их хуучирчихсан дэлхий ертөнцийн хүн ам нь ихдээд, хоол хүнс нь багадаад, байгаль дэлхий нь сүйдээд хэцүүдэж байгаа гэж Томас Мальтус (орчин үеийнхээр бол Авенжерсийн Танос) шиг боддог нөхөр гэдгийг минь номын оршил бүлэгт байх 13 асуулттай тест шууд илчлээд өгсөн. Сэтгэлээр жаахан унасан ч энэ 13 асуулттай тестийг 12 мянган хүний түүвэртэй 14 оронд явуулахад нэг ч хүн бүтэн оноо аваагүй гэж бодохоор бас жаахан тайвширсан. Энэ ном дэлхий ертөнц бидний боддогоос илүү сайн, сайхан болохыг (болж байгааг) бидний дэлхийн талаарх зарим бодол, хандлага бодит байдалтай огт нийцдэггүй болохыг баримтаар нотолсон гэж хэлж болно. Номны зохиогчид нь Ханс Рослинг (1948-2017) гэх Шведийн Каролинска институтын олон улсын эрүүл мэнд судлалын профессор болон өөрийн хүү Ола, бэр Анна. Номын эхэн хэсэгт ер нь бид яагаад дэлхийг улам бүр муудаж байгаа гэдэг бодол санаатай болчихсоныг тайлбарласан хэсэгтэй. Зохиогчийн үзсэнээр бид ердөө улс орнуудыг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй гэж 2хон ангилж авч үздэгт байх шиг байна. Хөгжилтэй оронд бүх юм нь болоод бүх хүмүүс сайхан амьдардаг, хөгжил муутай оронд хүн бүр тааруу амьдардаг гэж бодох нь их өрөөсгөл ойлголт болохыг сайхан тайлбарлаж өгсөн. Мань хүний саналаар өдөрт 2 доллар олдог 1-р түвшин, 2-8 доллар олдог 2 түвшин, 32 хүртэлх доллар олдог 3 р түвшин, 64ээс дээш олдог 4р түвшин гэж ангилах нь илүү зөв гэж үзсэн гэх үү дээ. Жишээ нь та хөгжиж буй Монголд амьдардаг ч гэсэн өдөрт 32 доллар олчихдог бол 3 түвшинд амьдарч байгаа чинээлэг дэлхийн иргэн болоод явчихаж байгаа юм. Аж үйлдвэрийн хувьсгал, чөлөөт зах зээл, шинжлэх ухааны буянаар гэх үү 1800 онд хүн төрөлхтөний 85 хувь өдөрт 2 доллар олдог нэн ядуу байсан бол одоо ердөө 9 хувь л энэ түвшинд байгаа гэдэг мэдээг сонсоод сайхан тайвшраад явчихсан. Дундаж наслалтын хувьд ч гэсэн 1800 онд 31 байсан бол 2017 онд 72 болж өссөн байх жишээтэй. Бас нэг буруу бодол маань дэлхийн хүн ам ингээд л тасралтгүй өсөөд сүйд хийх нь гэтэл 2100 он гэхэд дэлхийн хүн ам ердөө 11 тэрбум болох л НҮБ-ийн таамаглал байгаа юм байна. Учир нь нялхсын эндэгдэл буурч байгаа учраас нэг эмэгтэйд 1800 оных шиг 6 төрөлт биш ердөө 2,5 төрөлт ногдох болсон (ер нь цаашдаа буурах) прогнозтой юм билээ. Зохиогч Ханс Рослинг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үүсгэж буй айдсыг дэвэргэж байгаа Аль Горийг бас чимхээд авсан байна лээ. Ер нь энэ медиа дэвэргэлт болон хөөргөн эмо нөхдүүдийг дагаж шувуу хүртэл буруу дэвлээ гэж ирээд хямрах хэрэггүй юм билээ шүү. Эцэст нь хэлэхэд бидний ой санамжид өнгөрсөн зүйлс аятайхнаар үлдчихдэг тийм болохоор өнөөдрийг муу байна гэж бодох айдастай болчихдог юм билээ. Энэ талаар нэмж мэдээлэл авахыг хүсвэл https://www.gapminder.org/ болон талийгаач зохиолчийн TED Talk яриануудыг үзнэ бизээ.
Monday, December 17, 2018
Monday, December 3, 2018
Дэлхийн талаар мэдлэг шалгах тест:
Дэлхийн талаар мэдлэг шалгах тест: Энэ тестийг элдэв юм харалгүй үнэн зөвөөр бөглөөд дүнгээ комментоор нь бичээрэй. Зөв хариулт нь доороо бий. Оноогоо бичихдээ (өөрийн авсан оноо/13=Хувь) хэр их олон хүн бөглөснөөс хамаараад сүүлд уншсан нэг номныхоо талаар юм бичих эсэхээ шийддэг юм бил үү ;-) Би бол анх өгөхдөө 50 хувь ч хүрээгүй.
1. Ядуу буурай орнуудад амьдардаг сургуулийн насны охидын хэдэн хувь нь бага сургуульд хамрагддаг вэ?
a. 20%
b. 40%
c. 60%
a. 20%
b. 40%
c. 60%
2. Дэлхийн нийт хүн амын олонхи нь ...... амьдардаг
a. Бага орлогтой улс орнуудад
b. Дундаж орлогтой улс орнуудад
c. Өндөр орлогтой улс орнуудад
a. Бага орлогтой улс орнуудад
b. Дундаж орлогтой улс орнуудад
c. Өндөр орлогтой улс орнуудад
3.Сүүлийн 20 жилийн турш дэлхийн нэн ядуу хүн амын тоо
a. Хоёр дахин ихэссэн
b. Хэвэндээ буюу буураагүй
c. Бараг 50 хувиар буурсан
a. Хоёр дахин ихэссэн
b. Хэвэндээ буюу буураагүй
c. Бараг 50 хувиар буурсан
4. Дэлхийн хүн амын дундаж наслалт
a. 50
b. 60
c. 70
a. 50
b. 60
c. 70
5.Өнөөдөр дэлхий дээр 0-15 насны 2 тэрбум хүүхэд амьдардаг. НҮБ-ийн тооцоогоор 2100 онд хэдэн хүүхэд амьдрах вэ?
a. 4 тэрбум
b. 3 тэрбум
c. 2 тэрбум
a. 4 тэрбум
b. 3 тэрбум
c. 2 тэрбум
6. НҮБ-ийн тооцоогоор дэлхийн хүн ам 2100 он гэхэд 4 тэрбумаар нэмэгдэнэ. Гол шалтгаан нь юу вэ?
a. Илүү олон хүүхдүүдтэй болно. (15 хүртэлх)
b. Илүү олон насанд хүрэгчид (15-74)
c. Илүү олон өндөр настантай болно (75-аас дээш)
a. Илүү олон хүүхдүүдтэй болно. (15 хүртэлх)
b. Илүү олон насанд хүрэгчид (15-74)
c. Илүү олон өндөр настантай болно (75-аас дээш)
7. Байгалийн гамшгаас болж амиа насаа алдсан хүмүүсийн тоо сүүлийн 100 жилийн турш.
a. Хоёр дахин нэмэгдсэн
b. Хэвэндээ байгаа
c. Бараг 50 хувиар буурсан
a. Хоёр дахин нэмэгдсэн
b. Хэвэндээ байгаа
c. Бараг 50 хувиар буурсан
8. Дэлхийн 7 тэрбум хүн ам аль тивүүдэд амьдардаг вэ?
a. Ази тивд 4 тэрбум, Африкт 1 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 1 тэрбум
b. Ази тивд 3 тэрбум, Африкт 2 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 1 тэрбум
c. Ази тивд 3 тэрбум, Африкт 1 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 2 тэрбум
a. Ази тивд 4 тэрбум, Африкт 1 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 1 тэрбум
b. Ази тивд 3 тэрбум, Африкт 2 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 1 тэрбум
c. Ази тивд 3 тэрбум, Африкт 1 тэрбум, Европт 1 тэрбум, Америк тивд 2 тэрбум
9. Дэлхий дээр байгаа 1 хүртэлх насны хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцинд хамрагддаг вэ?
a. 20 хувь
b. 50 хувь
c. 80 хувь
a. 20 хувь
b. 50 хувь
c. 80 хувь
10. Дэлхий даяар 30 настай эрэгтэйчүүд дунджаар 10 жилийг сургуульд сурч өнгөрүүлдэг тэгвэл энэ тоо ижил насны эмэгтэйчүүдийн хувьд хэд вэ?
a. 9 жил
b. 6 жил
c. 3 жил
a. 9 жил
b. 6 жил
c. 3 жил
11. 1996 онд бар, хулсны баавгай, хар хирс нэн ховор амьтны жагсаалтанд багтсан. Өнөөдөр эдгээр гурван амьтны хэд нь нэн ховор амьтаны жагсаалтанд хэвээрээ байгаа вэ?
a. 3 уулаа байгаа
b. Нэг нь бий
c. Ганц нь ч байхгүй
a. 3 уулаа байгаа
b. Нэг нь бий
c. Ганц нь ч байхгүй
12. Дэлхийн хүн амын хэдэн хувь нь цахилгаанд холбогдсон вэ?
а. 20
b. 50
c. 80
а. 20
b. 50
c. 80
13. Дэлхийн дулаарлын талаар судалж буй эрдэмтдийн үзсэнээр дараагийн 100 жил дэлхийн цаг агаар
а. илүү дулаарна
b. хэвэндээ байна
c. илүү хүйтрэнэ
а. илүү дулаарна
b. хэвэндээ байна
c. илүү хүйтрэнэ
Зөв хариулт
1: C, 2: B, 3: C, 4: C, 5: C, 6: B, 7: C, 8: A, 9: C, 10: A, 11: C, 12: C, 13: A
1: C, 2: B, 3: C, 4: C, 5: C, 6: B, 7: C, 8: A, 9: C, 10: A, 11: C, 12: C, 13: A
Subscribe to:
Posts (Atom)