Thursday, January 28, 2016

Ф.Котлерийн "Маркетингийн удирдлага"

Маркетингийг борлуулалтын функцийн багахан хэсэг байсныг нь салгаж шинжлэх ухааны түвшинд хүртэл хөгжүүлэхэд хөтөлсөн хүн бол Ф.Котлер. #Котлер эдийн засгийн ухаанаар магистр (1952 онд Чикагогийн ИС), докторын (1956 онд MIT) зэрэг хамгаалсан. Эдгээр сургуулиудад сурч байхдаа Нобелийн шагналт эдийн засагчид болох Мильтон Фрийдман, Солоу, Самеульсоноос номын дуу сонсож, шавь нь байсан юм билээ. Котлер эдийн засгаас гадна математик, зан төлвийн шинжлэх ухаанаар Харвард, Чикагод судалгааны ажил хийж байсан нь бүтээлүүдэд нь нөлөө үзүүлсэн нь харагддаг. 1967 онд 36 настайдаа "Маркетингийн удирдлага" сурах бичгийнхээ эхний хэвлэлийг гаргаж уг ном нь тэр даруйдаа маркетеруудын ариун Библи судар болсон. Ерөнхийдөө Котлерийн маркетингид оруулсан хамгийн гол хувь нэмэр бол зах зээлийн эрэлт гэдэг нь зөвхөн үнээс бус өөр бусад хүчин зүйлээр тодорхойлогдоно гэдгийг ойлгуулж чадсан хүн. Ингэхдээ 1960 онд Жероми МкКартигийн боловсруулсан 4P (Product, Price, Promotion, Place) загварыг ашигласан нь одоо ч маркетеруудын ашигладаг шийдвэр гаргалтын гол загвар хэвээрээ байгаа юм. Түүнээс гадна 1970-аад оны үед Котлер маркетингийн парагдигмийг өргөжүүлж нийгэмд чиглэсэн маркетингийг хөгжүүлсэн нь одоо маркетингийн дэд салбар болчихоод байгаа юм. Котлерийн "Маркетингийн Удирдлага" номтой манай монголчууд 1990-ээд оны үед Удирдлагын Академийн багш нарын орчуулгаар анх танилцаж байсан. Тэрнээс хойш олон монгол багш нарын сурах бичиг, хичээлийн агуулга энэ номон дээр тулгуурлаж заагдсан байх. Хэдхэн сарын өмнө "Маркетингийн Удирдлага" сурах бичгийн хамгийн сүүлийн хувилбар болох 14 дэх хэвлэлийг Монголын Маркетингийн холбоо санаачлаад монголын маркетингийн олон мундаг багш нар хамтраад англи хэлнээс хөрвүүлж гаргасан байна лээ. Энэ сурах бичиг бол оюутнуудад зориулсан биш маркетингийн мөн чанараар нь ойлгохыг хүссэн хүн бүрийн ширээний ном байх ёстой эд л дээ. Котлерийн сурах бичгийн нэг онцлог бол дан ганц шинжлэх ухааны тайлбар биш практик жишээг түлхүү оруулдаг, маркетингийн олон загваруудыг нэгтгэж том зургаар нь харуулж чаддаг хүн. 2000 аад оноос хойш Котлерийн нөлөө буурч оронд нь Пралахад, Луш, Варго нар энэ орон зайг эзэлж эхэлж байх шиг байна. Гэхдээ л Котлер бол маркетингийн загалмайлсан эцэг бол яахын аргагүй л мөн

Tuesday, January 26, 2016

Хэрхэн контент маркетингийг хөгжүүлэх вэ?


Контент маркетинг маркетеруудын хамгийн халуухан тренд болчихлоо. Сошл медиа уламжлалт сувгуудыг орлож эхэлснээс хойш контент маркетингийг хөгжүүлэх нь сонголт биш зайлшгүй хэрэгжүүлэх ёстой маркетингийн ажил болчихсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Гэхдээ олон маркетерууд хэрхэн яаж контентоо хөгжүүлэх талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байгаа юм. Контент маркетингийг шинэ тренд гэж ойлгодог ч дэлхийн алдартай брэндүүд аль эртнээс хэрэглэж байсан хэлбэр. Жишээ ХАА-ын машин механизм үйлдвэрлэгч‪#‎John_Deere‬ брэнд фермерүүдэд зориулан "The Furrow" буюу "Анжис" гэх сэтгүүлийг аль 1895 онд гаргаж байсан автомашины дугуй үйлдвэрлэгч ‪#‎Michelin‬ брэнд жолооч нарт зориулсан гарын авлагыг 1900 онд хэвлэж байсан түүхтэй юм билээ. Хамгийн сүүлийн үеийн амжилттай контент маркетингийн жишээ бол Lego Movie гэх хүүхэлдэйн кино. Бүхэл бүтэн 2 цагийн турш хэрэглэгч нараа хөгжөөхийн зэрэгцээ, хэрхэн легогоор тоглох талаар боловсрол олгоод худалдаж авах сэдлийг нь төрүүлээд гаргана гэдэг бол гайхамшиг. Манайд контент маркетингийг амжилттай хэрэгжүүлсэн тод жишээ бол‪#‎Мандал_даатгал‬ компани гэж би боддог юм. Тэдний хийж байсан эдийн засгийн талаарх семинар, Purple book зэрэг бол манайдаа л шинэлэг байж чадсан. Контент маркетингийг үндсэндээ 4 хэлбэрээр хөгжүүлж болно гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм байна:
1. Educate -Боловсрол олгох: Энэ хэлбэрийн контентийг манайд Голомтынхон нилээн аятайхан хөгжүүлээд байгаа (санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, хуримтлалын аян г.м)
2. Entertain- Хөгжөөх цэнгээх хэлбэр: Манайд энэ хэлбэрээр миний санахын Ноён зууч пицца брэнд банш Батаатай хамтраад хэрэгжүүлж байсан
3. Inform: Мэдээллэх: За бараг дийлэнх контент маркетингийг хөгжүүлж байгаа компаниуд энэ хэлбэрийг ашиглаж байгаа байх
4. Inspire- Урам зориг, сэдэл өгөх: За энэ тал дээр бараг дотоодын компаниуд бараг алга харин глобаль брэндүүд дотроос Red Bull их сайн хэрэгжүүлж байгаа санагддаг юм.
Эцэст нь хэлэхэд аль ч хэлбэрийн контентийг хөгжүүлсэн бай маркетингийн чанадын зорилго нь контентоор дамжуулан зорилтот хэрэглэгч нартаа худалдан авах сэдэл төрүүлэх гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу

Sunday, January 24, 2016

РеБрэндинг хийх зарчмууд

Монголын компаниуд ‪#‎ребрэндинг‬ хийх үйл явц сүүлийн жилүүдэд нилээн их ажиглагдах боллоо. Тухайлбал‪#‎Хас‬ банкны брэндийн логоны шинэчлэл , ‪#‎Ариг‬ банкны брэндийн иж бүрэн өөрчлөлт, ‪#‎Мобиком‬-ын уриа үгний (үнэт зүйлийн) өөрчлөлт гээд л. ‪#‎Скайтел‬ компани ч бас ребрэндингийн төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Энэ үйл явцыг хараад ребрэндингийн жаахан хошуу нэмэрлэмээр санагдлаа. Ребрэндинг гэдэг нь брэндийн биет /брэндийн бодит илэрхийлэл/ болон биет бус /үнэт зүйлс, имиж/ элементүүдийг бүхлээр нь эсвэл зарим хэсгийг өөрчлөх гэж тодорхойлдог (Daly & Moloney, 2004). Энгийнээр хэлбэл Ребрэндинг нь дотоод, гадаад орчны өөрчлөлтөөс үүдээд брэндийн амьдрах/ өрсөлдөх чадварыг уртасгах үйлдэл гээд хэлчихэж болно. Манай ребрэндинг хийж буй компаниудын үндсэн шалтгаан нь брэндийн насжилт өндөр (10-аас дээш жил дорвитой өөрчлөлт хийгээгүй) болон өрсөлдөөний нөхцөл байдал ширүүссэнтэй холбоотой болов уу. Ребрэндинг хийхдээ үндсэн 3 түвшинд буюу Корпорацийн (Жш нь MCS групп ребрэндинг ), Бизнесийн нэгжийн (MCS brewery ребрэндинг), Бүтээгдэхүүний (Жалам хар бүтээгдэхүүн) гэсэн өөрчлөлтийн далайцын хувьд иж бүрэн (Ариг), хэсэгчилсэн болон багахан хэмжээний (Хас банк) гэсэн хэлбэрээр хийж болно. Ребрэндинг хийх үйл явцад дараах гол зарчмуудыг мөрдөх ёстой гэж үздэг.
1. Ребрэндинг хийх үйл явц нь компаний дотор ч өрнөх ёстой. Дийлэнх ребрэндинг нь маркетингийн хүрээний буюу зөвхөн хэрэглэгчтэй, гадаад орчинтой холбоотой хийгддэг гэж ойлгох нь ребрэндинг бүтэлгүйтэх гол шалтгаан болдог байна. Компаний соёл, ажилчдын хандлага өөрчлөгдөхгүй л бол ребрэндинг зөвхөн косметик байдалтай хийгдэнэ гэсэн үг.
2. Залгамж халааны зарчим. Хэдийгээр Ребрэндинг нь өөрчлөлт хийх үйл явц ч гэсэн өмнөх брэндийнхээ бүтээсэн гол үнэт зүйлийг авч үлдэх түүн дээрээ суурилах ёстой гэдгийг анхаарах ёстой байдаг. Өмнөх үнэт зүйлээ хайхрахгүй бол үндсэндээ цоо шинэ брэнд үүсгэж байгаагаас ялгаагүй болно гэсэн үг.
3. Өнгөрсөнтэйгээ зууралдах: өмнөх брэндийн гол үнэт зүйлсийг авч үлдэж болох ч гэсэн хаях ёстой, өөрчлөх ёстой зүйлийг өөрчлөхгүй бол ребрэндингийн далайц буурч өөрчлөлт нь мэдрэгдэхгүй болно.