Гүндалайгийн кампанит ажлыг маркетингийн онолын үүднээс тайлбарлавал viral (вираль) маркетинг буюу buzz (жингэнээн үүсгэх) маркетинг гэж тодорхойлж болно. Энэ төрлийн маркетингийн арга хэрэгсэл нь ямар нэгэн сонирхолтой жингэнээн (мессеж, контент, санаа г.м) үүсгэж хэрэглэгчээс хэрэглэгч руу вирус шиг тархааж брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий байдаг. Иймэрхүү төрлийн маркетингийн аргачлалыг хувь хүний брэндэд голцуу ашигладаг бөгөөд тод жишээ нь бол бидний мэдэх Miley Cyrus гэх дуучин. Зөвхөн Америкийн Диснейн хүүхдийн киноны од байсан тэрээр үсээ тайруулж, секси, гаж гэмээр имижийг бүрдүүлснээр өөрийн хуучин "хүүхдүүдийн од" гэсэн имижийг үгүй хийж глобаль од болсон. Хэдийгээр хөндлөнгөөс харахад Miley тэнэг үйлдэл хийсэн юм шиг болов ч түүний Youtube дэхь хандалт, цомгийн борлуулалт, түүнийг мэддэг байдал гэрлийн хурдаар өсч хүссэндээ хүрсэн. Харин Гүндалайн хувьд бол вираль маркетингийн талаар тодорхой төлөвлөгөө, бодлогтой байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ явцын үр дүнгээс харвал вираль маркетингийн амжилттай жишээ (24 цагт 200k үзэлт, 3000 гаруй шэйр аймаар статистик). Ча*га царайлах гэх жаргон, ур муутай дууны клип нь бидэнд вирус шиг халдаж бие биедээ Гүндалай гэх брэндийг улам бүр хоногшуулж байна. Ер нь мань хүний кампанит ажил нь сонгогчид "танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр" гэсэн менталитийн дагуу сонголтоо хийдэг гэсэн логик дээр үндэслэж байж магадгүй. За ямартай ч шууд шүүмжлэхээс илүүтэй сонгуулийн үр дүнг нь харж байя даа wink emoticon Олон сонгогчтой том улсад бол ашигладаг л маркетингийн техник л дээ