Эхнэр Netflix-ийнхээ нууц үгийг хуваалцдаг болсноос хойш "өнөө муу Дэмбэрэл юм үзээгүй болохоор их л баярлаж байна лээ" гэдэг шиг л амралтын өдрүүдэд Netflix үздэг болсон. Тэр дундаас Netflix-ийн #BlackMirror гэх цуврал бүүр нэг зүрхэнд юм үлдээлээ. Үргэлжилсэн үйл явдал байхгүй тус тусдаа кино болохоор олон ангит кино гэхээсээ нэг сэдвээр хийгдсэн олон кино гэх юм уу даа. Гол сэдэв нь орчин үеийн хиймэл оюун ухаан, робот, технологийн хөгжил дэвшил бидний өдөр тутмын амьдралыг болон хүмүүс хоорондын харилцааг хэрхэн өөрчлөх талаар гэх юм уу даа. Гэхдээ сайн талаас нь харуулах гэхээсээ илүүтэй сөрөг талыг нь харуулсан кино гэж дүгнэж болохоор. Хэрвээ sci fi болон триллер төрлийн кинонд дуртай бол шууд үзэхийг би зөвлөнө. Энэ цувралын зохиолч Чарли Брүүкер гэх нөхөрт бол би үнэхээр атаархлаа. Яаж тийм аймаар твисттэй кино зохиол бодож олдог зүрхэндээ дискотой, футурист хүн болоод төрчихдөг юм. За тэгээд хэрвээ үзчихсэн бол битгий хоцрогдсоноор минь дуудаад байгаарай. Харин үзээгүй нэгэн байвал заавал үзээрэй ялангуяа футуризм сонирхдог, орчин үеийн технологи яаж хөгжих бол гэж боддог бол. IMDB дээрх үнэлгээ 8.9/10 гэхээр л бараг ойлгомжтой юм даа. Жич хүүхдийн кино биш бас гэмт хэрэг, триллерт дургүй бол зарим нэг ангийг үзэхгүй байсан нь дээр шүү.
No comments:
Post a Comment