Tuesday, January 26, 2016
Хэрхэн контент маркетингийг хөгжүүлэх вэ?
Контент маркетинг маркетеруудын хамгийн халуухан тренд болчихлоо. Сошл медиа уламжлалт сувгуудыг орлож эхэлснээс хойш контент маркетингийг хөгжүүлэх нь сонголт биш зайлшгүй хэрэгжүүлэх ёстой маркетингийн ажил болчихсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Гэхдээ олон маркетерууд хэрхэн яаж контентоо хөгжүүлэх талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байгаа юм. Контент маркетингийг шинэ тренд гэж ойлгодог ч дэлхийн алдартай брэндүүд аль эртнээс хэрэглэж байсан хэлбэр. Жишээ ХАА-ын машин механизм үйлдвэрлэгч#John_Deere брэнд фермерүүдэд зориулан "The Furrow" буюу "Анжис" гэх сэтгүүлийг аль 1895 онд гаргаж байсан автомашины дугуй үйлдвэрлэгч #Michelin брэнд жолооч нарт зориулсан гарын авлагыг 1900 онд хэвлэж байсан түүхтэй юм билээ. Хамгийн сүүлийн үеийн амжилттай контент маркетингийн жишээ бол Lego Movie гэх хүүхэлдэйн кино. Бүхэл бүтэн 2 цагийн турш хэрэглэгч нараа хөгжөөхийн зэрэгцээ, хэрхэн легогоор тоглох талаар боловсрол олгоод худалдаж авах сэдлийг нь төрүүлээд гаргана гэдэг бол гайхамшиг. Манайд контент маркетингийг амжилттай хэрэгжүүлсэн тод жишээ бол#Мандал_даатгал компани гэж би боддог юм. Тэдний хийж байсан эдийн засгийн талаарх семинар, Purple book зэрэг бол манайдаа л шинэлэг байж чадсан. Контент маркетингийг үндсэндээ 4 хэлбэрээр хөгжүүлж болно гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм байна:
1. Educate -Боловсрол олгох: Энэ хэлбэрийн контентийг манайд Голомтынхон нилээн аятайхан хөгжүүлээд байгаа (санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, хуримтлалын аян г.м)
2. Entertain- Хөгжөөх цэнгээх хэлбэр: Манайд энэ хэлбэрээр миний санахын Ноён зууч пицца брэнд банш Батаатай хамтраад хэрэгжүүлж байсан
3. Inform: Мэдээллэх: За бараг дийлэнх контент маркетингийг хөгжүүлж байгаа компаниуд энэ хэлбэрийг ашиглаж байгаа байх
4. Inspire- Урам зориг, сэдэл өгөх: За энэ тал дээр бараг дотоодын компаниуд бараг алга харин глобаль брэндүүд дотроос Red Bull их сайн хэрэгжүүлж байгаа санагддаг юм.
Эцэст нь хэлэхэд аль ч хэлбэрийн контентийг хөгжүүлсэн бай маркетингийн чанадын зорилго нь контентоор дамжуулан зорилтот хэрэглэгч нартаа худалдан авах сэдэл төрүүлэх гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment