Journal of Marketing уншиж байтал их анхаарал татсан эрдэм шинжилгээний өгүүлэлтэй таарлаа. Martin Eisend гэх судлаачийн 2015 онд хэвлүүлсэн маркетингийн эрдэм шинжилгээний ажлуудын мета шинжилгээнүүд дээр хийсэн мета шинжилгээний дүгнэлтээс харахад Маркетингийн шинжлэх ухаан тусдаа шинжлэх ухаан гэж тооцогдож эхэлсэн цагаас хойш 100 гаран жилийн дараа mature буюу эрийн цээнд хүрсэн тооцогдохуйц болжээ. Уг дүгнэлтийг гаргахдаа 1918-2012 оны хооронд хэвлэгдсэн 7500 гаруй судалгааны ажил дээр хийгдсэн 176 мета шинжилгээнд мета шинжилгээ хийсэн байна. Энгийн үгээр хэлбэл Маркетингийн талаар акедемик болон практикийн хүрээнд маш сайн ойлголт мэдлэгтэй болчихлоо гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас зарим судалгааны ажлын ач холбогдол нилээн буурч байгаа гэж үзэж болно. Жишээлбэл Маркетингийн стратеги, Маркетингийн суваг, Борлуулалтын асуудлаар хийсэн судалгааны ажлын тоо болон үзүүлэх нөлөө буурсан байна. Харин Үнэ тогтоолт (уламжлалт гэхээсээ илүүтэй Monetization модель болов уу), Хэрэглэгчийн зан төлөв, сэтгэлзүй талаарх судалгаа ач холбогдол нөлөө цаашдаа өндөр байх төлөвтэй байна. Маркетингийн хөгжлөөс хамаараад бид илүү хэрэглэгчийн сэтгэлзүйн гүн руу орж өнгөн талын тактикын маркетинг биш бизнес модель чиглэл руу сонирхож судлах хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. Таны бодол?
Sunday, September 18, 2016
Sunday, September 11, 2016
2016 оны Сонгуулиас суралцах маркетингийн 6 сургамж:
Улс төрийн маркетинг сонирхдог хүмүүсийн хувьд 2016 оны сонгууль маш олон сонирхолтой үзэгдэл бүхий, уламжлалт болон шинэ медиаг хослуулан ашигласан мөн үр дүн нь нэг тал руугаа хэлбийсэн сонгууль болж өнгөрлөө. Улс төрийн маркетинг сонирхон судалдаг хүний хувьд дараах 6 сургамжийг цаашдын улс төрийн кампанит ажил хэрэгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй гэж бодлоо.
1. Хандлага биш судалгаанд үндэслэх: Сонгууль эхлэхээс өмнө 3 дагчхүчин, бие даагч нарт орон зай байгаа, улс төрийн кампанит ажлаар маш хурдан саналыг татна гэх хандлагаар олон хүмүүс нэр дэвшсэн. Гэхдээ тойргуудад хийсэн гарааны болон явцын судалгаанаас харахад МАН ялах нь тодорхой байсан. Зарим айхтар улс төрчид гарааны судалгааны дүнд үндэслэн нэр дэвшихээ хойшлуулсан нь санхүүгийн болон нэр хүндээ аварсан хэрэг болсон.
2. Брэндийнхээ нүүр царайд үргэлж анхаарал хандуулж бай: 2012 онд АН гэдэг брэндийн гол нүүр царай болж байсан олон урлаг соёлынхон нүүр буруулж МАН-ы улс төрийн кампанит ажилд оролцсон нь олон нийтийн хандлагад хүчтэй нөлөө үзүүлсэн болов уу. Жш нь жүжигчин Амараа, дуучин Болд г.м
3. Сценари төлөвлөгөөтэй бай: Олон нэр дэвшигч, улс төрийн намуудын хувьд гэнэтийн скандал, үйл явдалд ямар ч бэлтгэлгүй байгаа нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажиглагдаж байлаа. Хэн ч төгс биш учраас ямар нэгэн но заавал олдоно тэр тохиолдолд хэрхэн хариу үйлдэл хийх талаараа тусгайлсан төлөвлөгөөтэй байх нь кампанит ажлын амжилтанд нөлөөлөх болов уу. Жш нь Эрдэнэчимэгийн видео бичлэг, Сандуйн аудио бичлэг г.м
4. Нэг шинж чанарт хэт битгий тулгуурла: Нийслэлийн НИТХ сонгуульд оролцсон АН-ы хувьд Бат Үүл гэх ганц дүртэй зөвхөн тэр хүний шинж чанарт хэт тулгуурласан нь ялагдлын гол шалтгаан нь болов уу. Сонгогчид саналаа өгөхөд олон шинж чанарын нэгдэл дээр суурилан (тухайн нэр дэвшигч, улс төрийн намын фон г.м) өгдөг гэдгийг санах хэрэгтэй болов уу.
5. Сошл медиа хүчтэй ч уламжлалт сувгууд үр ашигтай хэвээрээ байна: Сошл медиа сувгийн үр ашгийг хэт өндрөөр үнэлэх хандлага зарим кампанит ажлын хувьд ажиглагдсан. Нэр дэвшигч нь сошл медиагаар цэцэрхэхээс өөр суваг ашиглахгүй байх кампанит ажилд нөлөөлөх шиг боллоо.
6. X фактор: Зарим нэр дэвшигчдийн улс төрийн кампанит ажил, нэр дэвшигчийн нэр хүнд гэхээсээ илүүтэй өрсөлдөгчийн буруу үйлдэл, бусад нэр дэвшигчдийн сул байдал нь сонгогдоход нь хүргэх шиг боллоо. Жш нь Нарагийн кампанит ажил Эрдэнэд, Анужингийн бичлэгүүд Жавхланд, Буян Жагайгийн бүдүүлэг байдал нь Баасанхүүд туслах шиг боллоо.
PS: Үүнийг бичигч миний бие ямар нэгэн улс төрийн намыг дэмждэггүй, гишүүн биш зүгээр л маркетинг сонирхдог хүн шүү.